Би бодохдоо... гэж уг нь монгол хэлэнд нэг өгүүлбэрт нэг үндэстэй
үйл үгийг давтан хэрэглэх нь алдаа л даа. Гэхдээ би бодохдоо... г
бичмээр санагдаад олон хонолоо. Сургуулиа төгсчихөөд бичсэн нь дээр гэж
бодсон юм. Харин өнөөдөр бол болж байна аа, хамгаалуулах зөвлөлийн
хуралд орчихоод гарч ирээд сууж байна.
Би бодохдоо Либерти бол гайхамшигтай гоё эрдмийн орчин гэж боддог.
Би бодохдоо Дэлгэрмаа захирлыг харагдаж байгаа шигээ, ярьж байгаа шигээ зарчимч хүн гэж боддог.
Би бодохдоо Чимгээ эгчийг захирлын орлогч юм байна гэж боддог.
Би бодохдоо Хэрлэн багшийг ангийн охин гэж тооцмоор байдаг, тэр даанч англи хэл заадаг.
Дэлгэрэнгүй»