МИНИЙХ : Увсын цэнхэр хязгаарт юуг ч юм бэ мартчихаж...

Увсын цэнхэр хязгаарт юуг ч юм бэ мартчихаж...

Увсын цэнхэр хязгаарт юуг ч юм бэ мартчихаж...

           Боломж бололцоо л гарвал хаашаа ч хамаагүй явчих гээд байдаг тэнэх дуртай хачин өвчин маань гэнэт сэдрэв. Хөх ногооны униар татаж, цэцэг навчсын үнэр анхилсан жинхэнэ сайхан зун Улаанбааатарт ирж, намираа бороон дусал намайг дурсамжийн зүгт хөтлөөд байгаа болохоор хаашаа ч юм бэ явмаар санагдсан хэрэг байх. Ашгүй, миний энэ хачин занг мэдсэн юм шиг ИНЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Отгоо маань хамтдаа нисэх ажил хэрэгч, сайхан санал тавьсан юм. Амралтын өдрүүдээр таарсан аятайхан энэ “ажил” намайг жинхэнээсээ сэргээчихдэг юм байна. Энэ бол алс баруун хязгаарын, миний очиж үзээгүй таван аймгийн нэг Увс нутгийг зорих томилолт байлаа. 
Улаангом хотын шинэ нисэх буудлыг ашиглалтад хүлээн авах ёслолын ажиллагаанд зоригсод иргэний агаарын тээврийн “Изинис эйрвэйз” компанийн онгоцонд дүүрэн. Монгол Улсад ирээд анхны нислгээ үйлдэж байгаа зорчигч тээврийн энэ онгоц 93 хүний суудалтай гэсэн байх аа. Мэдээж, 93 хүнийг бүгдийг нь анзаарна, танина ч гэж юу байх вэ, мэргэжил нэгтнүүдээ Чингис хаан нисэх буудлаас олж аваад зам нийлэв. Цаг хагасаас жаахан илүү чих дүнгэнүүлэн ниссэн агаарын хүлэг Улаангомынхны баяр хүргэсэн уухайн дуу, алга ташилтан дунд Монгол Улсын хоёр дахь олон улсын нисэх буудал гэж нэрлээд байгаа Дэглий цагаанд газардлаа. Хархираа, Түргэний уулсын хормой бэлд будаг нь ханхалсан нисэх буудлын нээлтийн туузыг хайчилж, морин хуур, уртын дууны аялгуу шуранхайлж, өсч төрсөн монгол нутгаараа, монгол хүн шүү би гэх их омогшлоор бахархан бардамнаж, сэтгэл огшино.
Их хотын бужигнасан амьдрал, чимээ шуугиан, олны хөлөөс дайжсан юм шиг урин дулааны улиралд өсч төрсөн хөдөөгийн борог амьдрал руугаа сэтгэл татагддаг надад Улаангом их л дотно санагдав. Тэндхийн хүн зон цаанаа л нэг налгар, “ойрдоо хур бороо багатай жаахан гандуу байна, манай нутаг ч сайхан шүү” хэмээн чанх дээрээс улайстал шарах наран авхайг өмөөрөнгүй. Онгоцны цонхоор доош харахад уулсын орой, хормой бэл, хөндий тал нь ч ялгаагүй элсэн манхан адил улаанаар эргэж, гантай зуныг зарлана.
Жинхэнэ уул, үүл нь нийлэн харагдах нутаг гэж Увс юм аа. Улаангом хот Хархираа, Түргэний уулсынхаа бэлд цэмцийн оршино. Аймгийн төр, захиргааны ордныхоо урд талбайд Ю.Цэдэнбал агсны хөшөөт талбайг ногоон байгууламж, усан оргилуураар чимэглэн тохижуулжээ. Төв талбайн эргэн тойронд нарлаж, салхилах хөгшид, наадаж тоглох бяцхан жаалууд бужигнана.
Эргэн тойронд сүглийн харагдах цэнхэр уулс эртний домог түүх хүүрнэх шиг. Гурван зуу гаруй жилийн тэртээ Ойрадын Галдан бошигт хаан Увс аймгийн тулгын чулууг тулж, Манжтай дайтах их цэргийн хоол хүнсээ бэлтгэхээр тариа тарьж эхэлсэн нь өнөөгийн Улаангом хот. Ойрадын их хаан Галдан бошигтын талаар түүхэн сурвалж бичиг, уран зохиолын дурсгалуудад тэмдэглэгдэж үлдсэнийг чамгүй уншиж, сонирхож байсан болохоор энэ нутаг их л анхаарал татна.

          Увсчууд уул усаа, эх түүхээ шүтэж хайрлаж ирсэн нь тэдний амьдрал ахуй, ёс заншил, хэл соёлоос нь бэлээхэн харагдана. Албан ёсны ар араасаа үргэлжилсэн олон ажлын завсар зайгаар сэтгүүлч бид л болсон хойно өөрсдөдөө цаг гаргаж, нутгийн айлаар зочлоод амжив. Манай багийнхны нэгийнх нь садан төрлийн айл гэсэн байх аа. “Дээшээ суу, Ид, уу” гэсэн мариалаг улаан авгай биднийг хөл болон угтлаа. Орж гарсан гийчинд унд, цайтай, яриа хөөрөөтэй хөдөөгийн ард түмэн гэж сайхан улс шүү. Увсад очсон хүн Увс нуурын эрэгт саатаж, Хархираагийн амралтаар тухлаад, баяд түмний гараа гаргаж хийсэн тос даасан зузаан бор ааруул, арвайн гурил, жамц давсаар аяны богцоо дүүргэж аваад явдаг гэнэ. Бид ч энэ л ёсыг дагав.
Ааруул нь үнэндээ л тасархай юм билээ.
Тоо томшгүй олон шувуу шулганалдан, сэвшээ зөөлөн салхи хацар нүүр ирвэгнүүлэн гижигдэх Увс нуурын баруун хөвөөнд бид хагас өдрийг “жаргаж өнгөрөөв”. Олон жилийн турш усны ёроолд элэгдэж мөлийсөн хайрган дэвсгэртэй, гүехэн устай энэ эрэгт ирж буцагсдын хөл тасардаггүй ажээ. Увс нуурын бүлээн усанд биеэ булхаж, хээрийн хоол амтархан, аялгуу сайхан дуу, уян налархай бүжигчдийн мишээл тодруулсан харцанд сэтгэл нь гэгэлзсэн манай аяллын багийн залуус тэндээс нандин дурсамж тээн буцсан биз.
Улаанбаатараас 1000 гаруй км алс, баруун хязгаарын энэ нутгаас буцахад сэтгэл гэгэлзээд, уул усны орон энэхэн цэнхэр нутагт ямар нэгэн зүйлээ мартчихсан ч юм шиг, эргэж хармаар санагдаад... Хааяахан харц тулгарахад дальдираад байгаа хэрнээ, камерын дурангаас бол харин ч нүүр буруулдаггүй тэр залуугийн гүндүүгүй, хэнэггүй сайхан монгол эрийн төрх, цагаахан инээмсэглэл үе үе сэтгэлд тодорно.
Мэдэхгүй ээ, тэр нэг л өөр харагдсан. Бөхчүүд гэж ийм л нэг хүүхнүүдийн харц булаасан ханхар эрчүүд байх юм даа.
Үүлсийн дээгүүр дүнгэнэн нисэх онгоцны цонхоор мөнөөх л өндөр өндөр уулсын орой хүрэнтэн, үйлчлэгч залуу “Улаангомоос бид хөөрлөө” хэмээн зарлана. “Баяртай Увс нутаг, баяртай Улаангом.”

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
Sunstone (зочин)

Saihan nutag shuu uvs. Aytaihan bichleg bolson bna. Amjilt husey!

uvsiin hun (зочин)

yostoi goy bichleg bn

yamar buh zaluu bsiin be bi taniishd hehe

Эмбүүлэй

Sunstone-Bayarlalaa, tiimee, Uvs saihan nutag um bna.
Uvsiin hun-Tsag gargaj unshsand bayarlalaa. Buh zaluugiin tuhaid minii setgeld l uldeg. Hen gedgiig ni hend ch helehgui ee, kkkkkkkkkkkk.

mm (зочин)

za amjilt husie. daraa uulzahad bur ih sonintoi bna shuu naizaa. yarisan tohirson, tolovloson nairuulsan ajil bidend ih bii shuu. Uvsiin tuhai gunigtai tuuhiig dahin negeer nemmeergui l bna shuu. chamaig burhan iveeg. charmaigaarai.

Zochin (зочин)

Нээрээ нэг бөхийн зураг дараад байсан шүү.. хэ хэ, гоё бичсэн байна. Амжилт хүсье.

uuduu (зочин)

ubs ene minii ehees mendelsen nutag etsgiin mini uuguul nutag chi goy bichjee bi adilhan setguulch tiim shuu bid bichih heregtei chamd amjilt

Ицми

сайхан бичжээ... тэр сайхан нутагт тэгжугаад нэг очиж үзнээ

Дэлбээ

манай нутаг гэж шинэ нисэхийн нээлт ч сүртэй болсийм шиг байна лээ зурагтаар гаржийлээ
манай нутагийг сайханаар бичсэнд их баярлжиййнээ

Gan (зочин)

Manai nytagt ternees goe goe buxchuud bgaashd. Uyn uvs, xovd, unen tasarxai. Gexdee tand amjilt xusie. Daraa zyrgiig ni xaryylaarai

Ицми

бөхийн тухай байгаамуу.. би бөхчүүдэд ёстой дургүээг гэж мэгээд кк

Эмбүүлэй

MM-za yostoi bayarlalaa. Zundii ih sonintoi bhiig hicheeye, naiz aa.
Zochin-Tiimee hed heden zurag avsan. Gehdee neg ih goyo zurag avch chadaagui bna lee, sanaa zovood.
Uuduu-Chi uvsiinh um yy, yostoi saihan nutag bna lee, dahiad tend ochmoor l bna. Bas chi nadtai mergejil negtei um bna sh dee. Bayarlalaa, namaig unshij bgaad.
Itsmi-Sain uu, holbogdoogui udsan bna shuu, bayarlalaa, uvsad zaaval ochooroi, bas buhchuudiig haaya uur nudeer harj bgaarai kkkk
vicToria-Uvs,iinh um bna tee, niseh buudal goyo um bilee. tanai nutag ih taalagdsan shuu.
Gan-Nutgiinhaa goyo goyo buhchuudiig tegvel nadad haruulaarai.

Olzii (зочин)

Хэдэн жилийн өмнө Увсын хархираа-д очсон минь санаанд тодорч ирэх шиг. Баярлалаа. Мартагдсан дурсамж. Мартах дөхсөн бүсгүй. Мартахгүй гэж амласан мөртлөө... Би ч өөдгүй амьтан юм даа...
Эрх дураараа жиргээд байгаарай болжмор минь. Амжилт

angiin and (зочин)

Saihan bichjee. Uvs nutag haragdaj, unertej, setgel bulaaj bn. Ene nutagt setgelee geegeed irsen busguid hair hamgiin saihan bunhiig husie

Эмбүүлэй

Ulzii- Martahgui gej amlasan ter busguin chini tuhai dursamjiig sergeesendee bayartai bna. Hun dursamj, muruudultei bgaadaa l amidral utga uchirtai bdag um shig ee,
Angiin and- Chamd bayarlalaa, angiinhaa andiin unelemjiig talarhan huleej avlaa. Hair, hamgiin saihan buhen minii ergen toirond bgaa gej bodoj bna.

Boloroo (зочин)

Hi. Uneheer saihan bichij ee. Bi bas neleen heden jiliin omno Uvsad ochij Uvs nuuriin hovoond amarch baisan uym. Ter buh tsag hugatsaa ergen sanagdchihlaa. Dursamj sergetel bichine gedeg uneheer saihan shuu. Daraa dahin saihan niitlel oruulaarai. Bi huleej baigaa shuu. Setgel sergeed yavchihlaa. Minii setgeliig sergeesen chamd mash ih bayarlalaa. Amjilt husye.

Эмбүүлэй

Boloroo-Setgeliig ni sergeej, hen negnii zurkh setgeliin gund bgaa yamar negen nandin utsiig hundsun bol minii bichij buin utga uchir um shuu dee. Bayarlalaa.

boloroo (зочин)

sain bnuu? minii nz unen aguu emegtei shuu. nz ni sayhan nutag yavaad irsen minii mon bidnii nutag unen saihan zun bolj bnlai. nziihaa blog-r orohoor ooriin erhgui baharhah setgel torj,setgel sergeed, uram erch huch ordog yum shuu. nzdaa ajiliin amjilt husie.

peljee (зочин)

mmm naiz min bi nutagaa sanaad uilahnee. minii nutag angiin ohiniig min haluun dulaanaar ugtsand bayartai bna. setgeld dotno saihan temdeglel bna yagaa geheer UVS minii nutag shuu de. minii saihan nutagt dahin zochlooroi embuulei!!! amjilt

РапуКа

ай да увс нутаг мин ч сайхан шүү эмээ өвөөгийн мин унаган нутаг да хөөрхий

Paagii (зочин)

Nutgiin mini talaar nudend haragdtal saihan bichsen duudee bayarlalaa. Ene jilyn amraltaar nutag yavahaar zehej bgaa segtelyg mini ih hurtsalj ugluu. Huurhun Embuushdee surlagyn undur amjilt husie

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)